гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг амжилттай зохион байгууллаа.

2017-03-24

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөн болгон зарласан.

Энэхүү үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгох шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албаны 14 ажилтан, 7 машин техник хамрагдаж, Онцгой байдлын газрын ахлах ахлагч Т.Дэлгэрт хүн нэг бүрийн гамшгийн үеийн бэлэн байдлын үүргэвчинд байвал зохих зүйлүүд болон жагсаалын бэлэн байдлаа шалгуулж, 16 цагт 25 минутад онцгой байдлын 7058-4453 дугаарт мэдээ өгч ажиллаа.

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР