Байнгын ажиллагаатай станцыг хүлээн авлаа.

2017-04-26

Дорнод аймгийн хэмжээнд Хэрлэн, Халхгол сумдад 2 станц ажиллаж байна. Байнгын ажиллагаатай станцын сүлжээнд гарч байгаа доголдлуудыг тодорхойлж доголдол гарч байгаа тухай бүр ГЗБГЗЗГ-т мэдэгдэн ажиллаж байна. ГЗБГЗЗГ-ын даргын 2016 оны 2016/АД-09 дугаар тушаалаар баталсан барилга, байгууламж дээр суурилсан станцуудын антеныг олон улсын стандартад нийцүүлэн газарт шилжүүлэн суурилуулах ажлыг гүйцэтгэхээр “Геосурвэй” ХХК тендерт шалгарсан байна. Тус GNSS-ийн станц нь судалгаагаар Цагдаагийн газрын “Б” байрны хашаанд байршуулан суурилуулахад тохиромжтой байсан тул ГХБХБГазрын дарга, Цагдаагийн газрын дарга нарын хамтарсан 2016 оны 01/01 тоот гэрээг байгуулан станц суурилуулах газрын асуудлыг шийдвэрлэн 2016 оны 11 сард хийж гүйцэтгэсэн боловч чанарын шаардлага хангаагүй, норм дүрмээр цутгалт хийгээгүй тул ахиж буулган шинээр Станц суурилуулах баганын ажил 2017 оны 04 дүгээр сарын 12-нд дуусган хүлээн аваад байна.

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР