“Хүүхэд хөгжлийн төв”-д 17 хүүхдэд гарын бэлэг гардуулан өглөө.

2017-05-29

Аймгийн ГХБХБГазар нь 2017 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлж  ил тод байдлыг хангах” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд 2017 онд иргэнд  өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчим, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш эрэлт хэрэгцээ, зэрэг тус газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэхээр төлөвлөөд байгаа бол Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэс нь 2017 оны 04 дүгээр сарыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсох сар”  болгон  төлөвлөсөн байна.

Тус ажлын Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-д хамрагддаг 17 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгч газар өмчилж аваагүй 15 хүүхдийн өргөдөл хүсэлтийг  нь хүлээн авч аймгийн Засаг даргад уламжлахаар болоод байна.

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР