"ИНЖЕНЕРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ" ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-05-11

Улаанбаатар хотод БХБЯ, ГЗБГЗЗГ, “БХТ” ТӨААТҮГ, “Геоценоз” ХХК хамтран зохион байгуулсан “Газрын хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах ажил”-аар хийгдсэн мэдээллийн сан, програм хангамжийн хэрэглээний мэдлэг дадлага олгох сургалтад тус газрын БХБХ-ийн дарга Б.Билгүүн, мэргэжилтэн Б.Түвшинбат нар 2017 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд суралцаж мэдлэг чадвараа дээшлүүлэн гэрчилгээ авсан. 

Мөн ГЗБГЗЗГазрын Хот төлөвлөлтийн хэлтсийн танилцуулга, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын танилцуулга, ҮОЗМДБМС-ийн дэд сан болон Хот байгуулалтын мэдээллийн сангийн танилцуулга,  “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”, “Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар”-уудын дагуу зураглал үйлдэх, тогтоох, хөтлөх дадлага ажил болон хэрэгжилтийн талаарх танилцуулгын сургалтад хамрагдав.

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР