"БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР"-ЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2017-04-30

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д тус газрын дарга Д.Дамдинбазар, аймгийн Ерөнхий архитектор Ц.Цоггэрэл, БХБХ-ийн дарга Б.Билгүүн, мэргэжилтэн Р.Оюунжаргал нар 2017 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд оролцлоо.

Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Элчин сайдын яам, БНФУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэл, сумдын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүдийн удирдах ажилтнууд зэрэг 200 гаруй төлөөлөл оролцсон. 

Энэ удаагийн зөвлөгөөний үеэр “Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал”, “Усны салбарын бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт”, “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох нь”, “Салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, үр дүн, цаашдын зорилт”, “Салбарын байгууллагуудын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, үйлчилгээний чанар, үр ашиг, цаашид авах арга хэмжээ”, “Сумдын НААҮ-ний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт”, “Салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүд анхаарах асуудлууд”, “Инженерийн шугам сүлжээний төлөв байдал, суурь судалгаа, зураг төсөл төлөвлөлтийн чиг хандлага” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан “Нийтийн аж ахуйн салбарын санхүү, эдийн засгийн байдал”, “Салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөж”, “Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлт, суурь судалгаа”, “Салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт” гэсэн үндсэн дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлж, уг зөвлөгөөнөөс гарах шийдвэрт тусгуулахаар боллоо.

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР