Канадын “Мерит” төслөөс “Төлөвлөлтийн сургалт”-ыг зохион байгууллаа.

2017-05-27

Монгол, Канад 2 улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ, Merit төсөлтэй хамтран “Монгол улс Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялагийн менежментийг сайжруулах нь” /MERIT/ төслийг 2016-2022 онуудад Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд төрийн захиргааны албан хаагчдад “Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах” сэдэвт төлөвлөлтийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан. Сургалтанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд тус газраас дарга Д.Дамдинбазар, мэргэжилтэн О.Алтантуяа, Х.Гүенбат нар оролцсон.

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР