"Зүүн бүсийн аймгуудын ГХБХБГ-ын уулзалт, зөвлөгөөн 2017" амжилттай болж өнгөрлөө.

2017-05-19

Жил бүр уламжлал болгон зохиогддог зүүн бүсийн ГХБХБГ-уудын уулзалт, зөвлөгөөнийг Дорнод аймгийн ГХБХБГ зохион байгуулсан бөгөөд 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод амжилттай болж өндөрлөсөн. Энэ жилийн зөвлөгөөн “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдсанаараа онцлогтой байсан бөгөөд ГЗБГЗЗГ-ын дэд дарга Ж.Даваабаатар, СЭЗХ-ийн дарга Л.Лувсан, зүүн бүсийн аймгууд болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн ГХБХБГ-ын 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр “Орон зайн өгөгдлийн дэд бүтэц”,  “Газрын тухай хууль”, “Кадастрын тухай хууль”,  “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль”, “Геодези зураг зүйн тухай хууль”,  “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалын талаар санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөний үеэр идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа аймгуудын мэргэжилтэн, албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Мөн үеэр сургалтад оролцогчдыг Зүүн Азийн цонх - Манжуур хоттой танилцуулсан юм.

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР