ГЗБГЗЗГ-ын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаа.

2017-06-12

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалаар 21 аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид тус газрын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, “Хаягийн мэдээллийн сан байгуулах”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” зэрэг зарим гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналт хийх зорилготой Ажлын хэсэг Дорнод аймгийн ГХБХБГ-т 2017 оны 06 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд ажиллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар ГЗБГЗЗГ-ын ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул, гишүүдээр ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн Га.Мөнхцэцэг, ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Амарзаяа, ННХ-ийн ахлах мэргэжилтэн н.Өлзий-Утас нарын бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд геодези, зураг зүй, дотоод ажил, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалтын чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн юм.

Ажлын хэсэг удирдамжийн дагуу орон нутагт ажиллаж, гүйцэтгэсэн ажлын тайланг 2017 оны 7 дугаар сард багтаан ГЗБГЗЗГ-ын Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулах юм байна.

 

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР