Мэдээллийн суурь баазыг бэхжүүлэх жилийн хүрээнд..

2019-01-18

Газрыг зөв зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд нэн тэргүүнд тухайн газар орны суурь мэдээлэл зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс Дорнод аймгийн ГХБХБГазар нь 2018 оныг “Мэдээллийн суурь баазыг бэхжүүлэх жил” болгон зарласан. Тус жилийн хүрээнд аймгийн хэмжээнд хэд хэдэн томоохон ажлууд хийгдсэн.

Эдгээрээс дурдвал: Дашбалбар сум нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-тэй болсон бол Чулуунхороот, Гурванзагал, Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Хөлөнбуйр сумд олон улсын стандартад нийцсэн хаягжуулалтын ажлыг эхлүүлж тэмдэг, тэмдэглэгээг суурилуулж байна. Мөн газар доорх инженерийн шугам сүлжээний мэдээллийн санг үүсгэх ажлыг гүйцэтгэгч компанитай хамтран хийж, хяналт тавьж ажилласан.

Дээрх ажлууд хийгдсэнээр хэд хэдэн мэдээллийн суурь баазтай болж байгаа бөгөөд газрын оновчтой, бүрэн дүүрэн ашиглах, төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Дорнод аймгийн ГХБХБГ

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР