Газар эзэмших, ашиглах эрхийг дундын мэдээллийн санд цахимаар бүртгэдэг боллоо

2019-01-21

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумдын Газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар дамжуулан цахим хэлбэрээр эрхлэх болсон.

Газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал нь дараах тохиолдлуудад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Үүнд:

  1. Тухайн шатны эрх бүхий этгээдийн шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших ашиглах эрх олгогдоход
  2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших, ашиглах эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахад
  3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж буй газраа бусдад хэсэгчлэн шилжүүлэхэд шинээр үүссэн нэгж талбарыг буюу газар эзэмших эрх бүрийг
  4. Хэд хэдэн нэгж талбарыг нэгтгэхэд үүссэн нэгж талбарыг буюу газар эзэмших эрхийг тус тус эрхийн бүртгэлд бүртгүүлнэ.

 

Дорнод аймгийн ГХБХБГ

 

 

 

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР