2019 онд аймгийн хэмжээнд нийт 3184 иргэнд 329.2 га газрыг өмчлүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлээд байна

2019-01-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар сумдаас ирүүлсэн 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтын саналыг сум тус бүрээр хэлэлцсэн бөгөөд 2019 онд аймгийн хэмжээнд нийт 3184 иргэнд 329.2 га газрыг өмчлүүлэх саналыг аймгийн ИТХ-ын 12 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү тогтоолын эх хувь болон зурган мэдээллийг Засгийн газраар батлуулахаар уламжлаад байна. Засгийн газрын тогтоол гарсанаар батлагдсан хуваарийн дагуу газар өмчлөлийн ажил хийгдэж эхлэх юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоолоор

батлагдсан 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын саналын жагсаалт

 

Сумын нэр

Өмчлүүлэх газрын байршил

2019 онд өмчлүүлэх

Газрын хэмжээ /га/-аар

Иргэдийн тоо

1

Баянтүмэн

1-р баг цагаан дэрс

8,84

100

2

Баян-уул

Сумын төв, Эрээн багт

23,781

95

3

Булган

Өндөрхошуу баг

3,78

54

4

Гурванзагал

Сүмийн булаг баг

1,02

12

5

Дашбалбар

Улз баг

8

40

6

Матад

Түмэн хаан баг

57,15

636

7

Сэргэлэн

Галын гол баг

2,775

37

8

Халхгол

Цогтсүмбэр, Ялалт баг

75

300

9

Хөлөнбуйр

Сумын төвд

12,7

201

10

Хэрлэн

Аймгийн төвд

106,78

1526

11

Цагаан-овоо

Сумын төвд

1,2

10

12

Чойбалсан

Хулстай баг

12

73

13

Чулуунхороот

Сумын төвд

18

100

 

Нийт дүн

 

322,23

3184

 

Дорнод аймгийн ГХБХБГ

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР