“Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г танилцууллаа

2019-05-21

Дорнод аймагт Газрын шинэтгэлийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг буюу тус газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Цогтсайхан, Архив мэдээллийн хэлтсийн дарга Н.Адилбиш нар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 384 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г аймаг, орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллага, албан хаагчдад танилцуулах, ойлгуулах, хэрэгжүүлэх ажлыг одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомж, норм, дүрэм, журмын шаардлагад хэрхэн нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх талаар танилцуулгыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийж мэдээлэл өгч ажиллаа.

Мөн Засгийн газрын 2017 оны “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 253 дугаар, 2018 оны “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх” 181 дүгээр, “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг батлах тухай” 182 дугаар, “Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ шинэчлэн батлах тухай” 320 дугаар, тогтоолуудын талаар танилцуулж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаа, геодези зураг зүй, газрын суурь судалгаа, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээлэл, хот байгуулалтын чиглэлээр Дорнод аймагт хийгдэж буй ажлууд, 2019 онд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгөв.

Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс газар, хот байгуулалтын ажлыг аймагтаа зохион байгуулахад тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож цаашид анхаарах асуудлууд, Газрын тухай багц хуулийн төсөлд өгөх санал зэргийг өгч улсын газар зохион байгуулалын ерөнхий төлөвлөгөөг хүлээн авлаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэхүү  төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг сум тус бүрээр гарган сумдын Засаг дарга нарт хэрэгжүүлж ажиллах чиглэл, зөвлөмжийг 2019 оны 323 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.

 

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР