ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧДЫН АНХААРАЛД

2017-04-07

АЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧДЫН АНХААРАЛД Хэрлэн сумын ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор Чойбалсан хотын газрын төлбөрийн итгэлцүүрийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тул аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар буюу 1 дүгээр бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газар эзэмших гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны дотор дүгнүүлж, шинээр гэрээ байгуулахыг мэдэгдье. Гэрээ байгуулах ажлыг аймгийн ГХБХБГазрын шилэн зааланд зохион байгуулна.  Гэрээгээ шинэчилж дүгнүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдье.  Жич: Өмчлөлийн газар хамаарахгүй. Лавлах утас: 86017337, 89058185. Хаяг: 7-р баг “Дорнод НАА” ХХК-ийн 3 давхарт АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР