Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зарлагдана

2020-02-04
Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны А/54 дугаар захирамжийн дагуу Хэрлэн сумын  6-р баг, Агьт 2 гудамжны 214 “а” тоотын 60 м2 /газрын анхны үнэ 600.000 төгрөг/ газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулагдана. 
Дуудлага худалдаа 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 09 цагт явагдах бөгөөд оролцогчид mle.mn хаягт хандан оролцох боломжтой.
Оролцогчдын материалыг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 хүртэлх хугацаанд mle.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд оролцогч дараах материалыг бүрдүүлэн илгээнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт маягтаар /Өргөдлийн маягтыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын facebook хаяг болон http://www.dornod.gazar.gov.mn/ татаж авна уу/  
2. Иргэний үнэмлэх, болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь 070029002 тоот дансанд төлсөн баримт
4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
5. Тэмдэгтийн хураамж 70585611 дугаараас лавлаж нэхэмжлэхийн код үүсгэн тушаана. 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим хаяг болон 7058-5611 утсаар холбогдож авна уу.
Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР