АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017-01-30

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ГАЗРЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Газрын нэгдмэл сангийн тайланг 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 15-ны өдрүүдэд нэгтгэн ГТ-1-ГТ-9 маягтууд болон дагалдах хүснэгтүүдээр холбогдох журам, заавар, стандартын дагуу 2016 оны байгууллагын хэмжээний бичмэл тайланг Газрын харилцааны чиглэлээр болон барилга хот байгуулалтын чиглэлээр тус тус гаргаж ГЗБГЗЗГазарт газрын даргын 2017 оны 29 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

Мөн 2016 оны үйл ажиллагааны тайлан болон бичмэл тайланг газрын даргын 2017 оны 14 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажилласан.

Нэрэмжит жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг  гарган газрын даргаар батлуулан ажиллаж байна.

Мөн байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөг гарган газрын даамлуудыг чадавхжуулах сургалтын бэлтгэл ажлыг хангаад байна.

             2017 онд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд холбогдох саналыг ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.

 Төрийн нууцын тухай хууль тогтоомжуудын заалтын хэрэгжилтийг хянах, нууцын зураг болон нууц материал, биет зүйлийг үйл ажиллагаандаа ашиглаж буй геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, тус байгууллагаас нууцын баталгаа гаргалгүйгээр зөвшөөрөлгүй ашиглаж буй нууцын зураг болон биет зүйлийн тоог гаргах зорилгоор газрын даргын ажлын удирдамж боловсруулан 2017 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Очир эрдэнийн тал” ХХК, “Баян цагаан дэрст” ХХК, “Майнинг конвер транспорт” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг ТЕГ-ын Дорнод аймаг дахь салбарын ажилтан болон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран зохион байгуулан ажиллаа.

             Монгол Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг тус аймгийн Халхгол суманд байгуулахаар Засгийн газар 2016 онд 328 дугаар тогтоолыг гаргасан.

             Энэхүү асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын даргын 2016 оны 399 болон 2017 оны 15 тоот албан бичгээр хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмжийг тус тус хүссэн бөгөөд ГЗБГЗЗГазар нь тус асуудлыг хэрхэн шийдвэрлэж чиглэл өгөх хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд уламжлаад байгаа болно. Тус тогтоолын хэрэгжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэд хэдэн асуудал байгааг аймгийн Засаг даргад уламжлаад байна.

Сангийн Яамны дотоод аудитын газраас ГХГЗЗГазарт /хуучин нэрээр/ 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд Сангийн Яамнаас Барилга хот байгуулалтын яамны чиг үүрэгт хамаарах 3 зөвлөмжийг ирүүлсэн бөгөөд тус зөвлөмжийн 3 дугаарт “Аймаг, суманд ажиллаж байгаа сумын газрын даамлуудыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга томилж, чөлөөлдөг боловч даамлуудын цалингийн сан сумын төсөвт батлагддаг асуудлыг шийдвэрлэж нэг мөр болгох” гэж заасан.

Мөн Сангийн яамнаас Барилга, хот байгуулалтын яаманд 2016 оны 12-1/4975 тоотоор ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлийг баримтлан энэ оны эхнээс Газрын тухай хуулийн дагуу сумын Газрын даамлуудыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга томилж, чөлөөлдөг байх асуудлыг хэвшүүлэх, цаашид орон нутгийн төсвөөс сумдын газрын даамлуудын орон тоо, цалингийн санд зохицуулалт хийж улсын төсөвт тусгуулах асуудлыг зохион байгуулж байгаа тул сумдын Засаг дарга нарт сумын газрын даамлуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ болон сумын газрын даамлуудын орон тоонд судалгааг гаргах хүсэлтийг хүргүүлээд байна.

Газрын кадастрын мэдээллийн санд 15 иргэн аж ахуй нэгжийн кадастрын зургийг мэдээллийн санд оруулж өөрчлөлт хийсэн.

2016 оны 12 дугаар сарын 23-нд зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаанд орж ялагч болсон “Дорнод худалдаа” ХХК-ийн захирамжийн төслийг газрын даргын 2017 оны 10 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд зөрчилтэй байгаа эзэмшлийн газрын судалгааг гарган АЗДТГазарт хүргүүллээ. Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орон сууцны 46 дугаар байрны хойд талд зөвшөөрөлгүй граж барьсан иргэнд албан мэдэгдлийг хүргүүлсэн.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

Хот байгуулалтын зөвлөлийн журмын төсөл, шинээр байгуулах зөвлөлийн бүтэц орон тооны талаар санал боловсруулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.

Улсын их хурлын 2016 оны 45-р тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хууль эрх зүйн актуудын давхардал, зөрчилтэй заалтуудыг илрүүлэх, арилгах, шинэ хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Нийтийн аж ахуйн салбарын  “Орон сууцны тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиудыг боловсронгуй болгох талаар санал солилцох хэлэлцүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэрлэн сумын ЗДТГ, “Дорнод-НАА” ХХК “Найман өргөө”, “Наран өргөө”, “Бумбат өргөө”, “Чойбалсан өргөө”, “Дөрвөн өргөө”, “Өв тэгш эрх”, “Анхдагч өргөө”, “Таван өргөө”, “Табтаанай”, “Ивээлт өргөө”, “Үүрийн туяа” сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран зохион байгууллаа.

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хот төлөвлөлтөнд дуу чимээ шингээх, орчиндоо дулаан уур амьсгал бүрдүүлэх, тоосжилт, утаа тортог зэргийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах, иргэн бүрийг өөрсдийн ажиллаж, амьдарч буй газар бүртээ хүйтэн төмрөөр бус модоор ургамлан хашлага хийх зорилгоор “Ногоон хашаа” хөтөлбөр боловсруулж байна.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цусны салбар банкны барилгын засварын 89.312 747 төгрөгийн ажлыг “Өгөөмөр баян булаг” ХХК гүйцэтгэхээр болсон тул захиалагчийн хяналтын гэрээ байгуулж хяналт тавин ажиллаж байна. Хаалга, цонх угсрах ажил, хана хамар ханын ажил, вааран хавтан наах ажлууд дууссан. Одоогоор цахилгааны ажил болон агааржуулалтын систем угсрах ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажлын явц 60 хувьтай. Захиалагчийн хяналтыг хийх явцад тус засварын ажилд орц гарцад ажил явагдаж байгаа тэмдэг тэмдэглэгээ хийх, материалын гарал үүслийн бичгийг бүрдүүлэх, орчуулах, зураг төсөл зохиогчоор хяналт хийлгэх, цонхны амалгааг бүрэн хусаж дахин хийх зэрэг үүрэг даалгавар өгөн ажиллаа.

Аймгийн барилга угсралт, инженерийн байгууламж, зураг төслийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийх удирдамжийг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран баталж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаатай хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтын хүрээнд аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага, инженер техникийн ажилтнууд болон мэргэжлийн ажилчдын бичиг баримт, аж ахуй нэгж, байгууллагын машин механизм, тоног төхөөрөмжийн судалгаа, байгууллагын үйл ажиллагааны мэдээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар шалгаж заавар зөвлөгөө өгөн шаардлага тавин ажиллав.

Дорнод аймгийн Баян-Уул суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үр дүнг танилцуулах үүрэг бүхий аймгийн Засаг даргын 2016 оны А/431 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдлыг үнэлэх, холбогдох хүмүүстэй уулзах, төслийн бичиг баримттай танилцан үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг гүйцэтгэлээ.

Энэхүү ажлын хүрээнд “Монгол дайван” ХХК-ийн холбогдох хүмүүсийг байлцуулан гаргасан дүгнэлт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/3466 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Энхболдоор батлуулсан гүйцэтгэгч компанийн 2017 оны ажил гүйцэтгэх график, гүйцэтгэлийн баталгаа, тус төслийн авто зам болон усан хангамж ариутгах татуурга, гадна дулааны ажлын зураг, гэрээ сунгах тухай албан бичиг зэргийг аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан тоотоор Авилгатай тэмцэх газрын Мөрдөн  шалгах хэлтсийн байцаагч  комиссар С.Батнасанд хүргүүлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр

Тайлан мэдээ, холбогдох эрх зүйн акт, тогтоол шийдвэрийн биелэлтийг  цаг тухайд нь гаргаж албан бичгүүдээ шийдвэрлэж ажиллаа. Үүнд:

  • Дорнод аймагт 2016-2020 онд барилга, хот байгуулалтын салбарт хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтын биелэлтийг гаргаж явуулав.
  • Холбогдох эрх зүйн актын биелэлтийг 2016 оны жилийн эцсийн байдлаар гаргаж АЗДТГазарт явуулав.
  • Дорнод аймгийн засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг 2016 оны жилийн эцсийн байдлаар гаргаж АЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.
  • Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны биелэлтийг гаргаж АЗДТГазарт хүргүүлэв.
  • 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад сумдын төсөвт байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлын судалгааг аймгийн хэмжээнд 14 сумаас авч нэгтгэн АЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.
  • Засгийн газрын 2014 оны 308 дугаар тогтоолоор баталсан “Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр-ийн биелэлт болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын материалын лабораторийн жилийн эцсийн бичмэл тайланг АЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.
  • Дорнод аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний ажлын явцын мэдээ гаргаж хүргүүлэв.
  • Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2017-2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж хүргүүлэв.
  • Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын  чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдийн судалгаа судалгааг 2017 оны 01 дүгээр сарын 5-ны байдлаар гаргаж АЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.

МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН 

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж цаашид авах арга хэмжээний санал боловсруулах” ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Орон нутгийн өмчийн газруудтай хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулан ажиллаа. Энэхүү санамж бичиг нь хоорондын хамтын ажиллагааг сайжруулах иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршино. Мөн санамж бичиг нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй болно.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА,

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР