Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг дахин зохион байгуулна.

2016-12-09

ЗАРЛАЛ Аймгийн Засаг даргын 2016 оны А/482 дугаар захирамжийн дагуу 12 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨҮГазрын 3 давхрын хурлын зааланд дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг дахин зохион байгуулна. Үүнд:           

1. 10-р багт “LUX” төвийн урд 1167 м2 газрыг ногоон байгууламжийн зориулалтаар, анхны үнэ 21.006.000 төгрөг           

2. 7-р багт "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-ийн автогражийн зүүн талд 84 м2 газрыг автогражын зориулалтаар, анхны үнэ 2.016.000 төгрөг        

3. 6-р багт “Восток” рестораны баруун талд 190 м2 газрыг ногоон байгууламжийн зориулалтаар, анхны үнэ 3.420.000 төгрөг Оролцогчдын материалыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:30-аас 12 дугаар сарын 23-ны өдрийн 09:30 цаг хүртэлх хугацаанд ажлын цагуудад аймгийн ГХБХБГ-ын хурлын зааланд хүлээн авах бөгөөд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:            

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягтаар/            

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар           

3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкны 070029002 тоот дансанд төлсөн баримт            

4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл            

5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Хаан банкны 5422106070 дансанд тушаана.            

Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.dornod.gazar.gov.mn, www.mle.mn цахим хуудас болон 7008-2601, 9980-9015, 8601-7337, 9983-2717 утсаар лавлана уу.                        

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР