Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулна

2016-10-28

Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны А/437 тоот захирамжийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:

1. 10-р багт “LUX” төвийн урд 1167 м2 газрыг ногоон байгууламжийн зориулалтаар, анхны үнэ 21.006.000 төгрөг 

2. 6 дугаар багт 23-р байрны урд талын "EF" хүнсний дэлгүүр 73 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар,  анхны үнэ 1.752.000 төгрөг 

3. 6-р багт орон сууцны 1-р байрны зүүн талд 300 м2 газрыг орон сууцны зориулалтаар, анхны үнэ 1.800.000 төгрөг

4. 7-р багт "Монголын цахилгаан холбоо" ТӨХК-ийн автогражийн зүүн талд 84 м2 газрыг автогражын зориулалтаар, анхны үнэ 2.016.000 төгрөг

5. 6-р багт “Восток” рестораны баруун талд 190 м2 газрыг ногоон байгууламжийн зориулалтаар, анхны үнэ 3.420.000 төгрөг   Дуудлага худалдаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨҮГазрын 3 давхрын хурлын зааланд нээлттэй явагдана.            Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:30-аас 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30 хүртэл хугацаанд аймгийн ГХБХБГ-т хүлээн авна. Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:            

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/          

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар            

3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь 070029002 тоот дансанд төлсөн баримт            

4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл            

5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Хаан банкны 5422106070 дансанд тушаана. Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.dornod.gazar.gov.mn, www.mle.mn цахим хуудас болон 7008-2601, 9980-9015, 8601-7337, 9983-2717 утсаар лавлана уу.  

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР