2016 оныг "Цахим мэдээллийн санг нэвтрүүлэх жил" болгон зарлалаа.

2016-01-25

Дорнод аймгийн газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар 2016 оныг үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр иргэдэд илүү нээлттэй, ил тод болгох зорилгоор  "Цахим мэдээллийн санг нэвтрүүлэх жил" болгон зарлалаа. Байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээний ФЭЙСБҮҮК хуудсыг ашиглан газар өмчлөх, эзэмших, ашиглах, болон барилга, хот байгуулалттай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол иргэдэд хүргэхээс гадна иргэдийн зүгээс ирж буй асуулт, санал гомдолд шуурхай хариулж үйлчилж байна.  Аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/368 дугаар захирамжаар төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах, бүх шатны төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, нийгмийн хүндрэл бэрхшээл, асуудлын талаарх иргэдийн санал гомдлыг хүлээн авч холбогдох төрийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх, зорилготой Нээлттэй утас - 70582233 болон 70582233.mn сайтад тус байгууллагатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байна.. Мөн нэрэмжит  жилийн хүрээнд газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер 2" программ хангамжийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх, Газрын цахим биржийн системийг нэвтрүүлэх, Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг батлуулж, олон нийтэд сурталчлан танилцуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Санал асуулга

Та иргэнд нэг удаа үнэгүй өмчлөх газраа өмчилж авсан уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР