Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны зарлал /Чулуунхороот сум/

ЗАРЛАЛ
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2021 оны А/20 дугаар захирамжаар дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна. Газрын дуудлага худалдаа 2021 оны 04 дугаар сарын 20-ий өдрийн 9.00-15.00 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 6 хоногийн өмнө буюу 2021 оны 04 дугаар сарын 15-ий өдрийн 9.00 цагаас 2021 оны 04 дугаар сарын 19-ий өдрийн 15.00 цаг хүртэл бүртгэнэ. Дуудлага худалдаанд оролцогчид mle.mn хаягт хандан оролцоно. Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт маягтаар /Өргөдлийн маягтыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын facebook хаяг болон http://www.dornod.gazar.gov.mn/ татаж авна уу/ 2. Иргэний үнэмлэх, болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь тухайн сумын дансанд төлсөн баримт /100071355402/ 4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл 5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг http://www.itax.mta.mn хаягт хандан нэхэмжлэхийн код үүсгэн тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим хаяг болон 80180909 утсаар холбогдож авна уу. Байршлыг https://www.egazar.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй харах боломжтой болно. |
|
ЧУЛУУНХОРООТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР